Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгээс “Олон улсын ахмадын өдөр”-ийг угтан 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гурван үеийн уулзалт зохион байгууллаа.
Мөн үеэр тус ангийн ахмад настан бэлтгэл дэд хурандаа Шаравдоржийн Амгаланбаатар, бэлтгэл ахлах ахлагч Жаргалын Балжинням нарын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэсний зэрэгцээ цэргийн гавьяаны амралтад гарсан алба хаагчдаа хүндэтгэл үзүүлж, үдэн гаргалаа.
Хөдөлмөр алдар тэмдэглэж буй бэлтгэл дэд хурандаа Ш.Амгаланбаатар, бэлтгэл ахлах ахлагч Ж.Балжинням нар нь алба хаагчдад залуу насныхаа дурсамжаасаа хуучлан, тэднийг тогтвор суурьшилтай ажиллан улс, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээхийг зөвлөлөө.
Энэхүү арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд урилгаар оролцлоо.