Home / Мэдээ мэдээлэл / АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭЛТ ӨВЧИН

АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭЛТ ӨВЧИН

heart

НЭРШИЛ

  • Артерийн даралт ихдэлт, цусны даралт ихдэлт
  • Артерийн даралт ихсэх өвчин, цусны даралт ихсэх өвчин
  • Шинж тэмдгийн артерийн даралт ихдэлт, хоѐрдогч артерийн даралт ихдэлт 3

 

Артерийн даралт ихсэлт гэж юу вэ?

 

Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдсан цус артерийн судасны хананд учруулах даралтын ачаалал юм. Артерийн даралт ихсэх өвчин гэдэг нь сүүлийн хоёр долоо хоногт артерийн /цусны/ даралт бууруулах эм хэрэглээгүй үед агшилтын буюу систолын даралт /дээд/ нь 140 мм.муб буюу түүнээс дээш, сулралын буюу диастолын даралт /доод/ нь 90 мм.муб буюу түүнээс дээш ихэсдэг, бусад эрхтэн тогтолцооны эмгэгийн шинж бус анхнаасаа бие даан үүсэж байгаа өвчин юм.

 

Систолийн даралт ≥140 мм.м.у.б

  • Диастолийн даралт ≥90 мм. м. у.б
  • Артерийн даралт ихсэх өвчин – Тодорхой шалтгаангүй АД ихсэх, архаг явцтай
  • Артерийн даралт ихсэх хамшинж – Тодорхой шалтгаантай, ямар нэг өвчинтэй холбоотой АД ихсэх

 

ШАЛТГААН

  • Анхдагч (85-90%)
  • Хоёрдогч (10-15%)
  • Стресс
  • Бөөрний эдийн эмгэгүүд
  • Таргалалт
  • Бөөрний артерийн
  • Давсны хэрэглээ ихдэх судасны эмгэгүүд
  • Архины буруу хэрэглээ
  • Дотоод шүүрлийн
  • Хөдөлгөөний хомсдол эмгэгүүд
  • Удамшил
  • Цусны хөдлөл зүйн эмгэг
  • Хоолны зохисгүй хэрэглээ
  • Эмийн бэлдмэл, хорт бодис
  • Тамхидалт
  • Гиперхолестеринеми

ad-angilal

ЭМГЭГ ЖАМ

АД-ыг хянах, зохицуулах

  • Цусны хөдлөлзүй
  • Симпатик мэдрэл
  • Ренин-ангиотензин-альдостероны
  • Простагландин-кинины тогтолцоо

 

Цусны хөдлөлзүй

  • Зүрхний минутын эзэлхүүн
  • Хэвийн буюу бага зэрэг нэмэгдсэн
  • Захын судасны эсэргүүцэл Ихэссэн
  • Тиреотоксикоз, гол судасны хавхлагын дутагдал
  • ЗМ эзэлхүүн ихсэж, захын эсэргүүцэл багасдаг

Симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхижих

  • Катехоламин ихсэх, захын судас нарийсаж АД ихсэх
  • Стресс, биеийн хүчний ачаалал, архидалт, чихрийн шижин
  • Ренин-ангиотензин-альдостероны тогтолцоо – Ренин

Простагландин-кининий тогтолцоо

  • Брадикинин, нитрик оксид
  • Судас тэлж, АД бууруулдаг
  • Эдгээрийн хомсдол АД ихэсгэдэг
  • Бөөрний эдийн өвчин, бөөрний архаг дутагдал

 

ЭМНЭЛЗҮЙ

  • Толгой өвдөх

– Өглөөгүүр, дагзны чамархайн хэсэгт байршилтай

– Оюуны болон биеийн ачааллын үед

  • Толгой эргэх

– Тархины судасны агшилттай холбоотой

  • Нүд бүрэлзэх

– Торлог бүрхэвчийн судасны үйл ажиллагааны болон бүтцийн өөрчлөлт

  • Зүрхээр өвдөх

– Титэм судасны эмгэгтэй холбоотой стенокардийн өвдөлт

– АД ихдэлттэй холбоотой зүрхний оройн орчмын нухах маягийн

– Мэдрэлийн гаралтай өвдөлт

 

ОНОШЛОГОО

  • Асуумж
  • Бодит үзлэг, АД давтан хэмжих
  • Лабораторийн багажийн шинжилгээ (2 үе шаттай)

 

АСУУМЖ

Зовиур

  • Тархины талаас илрэх шинж тэмдгүүд -Толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих
  • Мэдрэл сульдалын шинж тэмдгүүд -Ядрах, цочромтгой болох, нойр хулжих
  • Зүрхний талаас илрэх шинж тэмдгүүд -Зүрхээр өвдөх, зүрх дэлсэх, амьсгаадах
  • Нүдний талаас илрэх шинж тэмдгүүд -Нүд бүрэлзэх, хараа муудах
  • Бөөрний талаас илрэх шинж тэмдгүүд -Ам цангах, олон удаа шээх 22

 

Артерийн даралт ихдэлтийн байдал (өвчний түүхээс)

  • АД ихдэлтийн эхлэл, явц, үргэлжилсэн хугацаа
  • Хийлгэсэн шинжилгээний үр дүн
  • Цусны даралт бууруулах ямар эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний үр дүн

 

Артерийн даралт ихдэлтийн эрсдэлт хүчин зүйл (амьдралын түүхээс)

  • Удамшил
  • Тамхидалт
  • Цусны холестерин, ТГ ихдэлт
  • Таргалалт
  • Хөдөлгөөний хомсдол
  • Буруу хооллолт
  • Стресс (ажлын нөхцөл, гэр бүлийн байдал)
  • Чихрийн шижин
  • Архины хэрэглээ
  • Давсны хэрэглээ

 

БОДИТ ҮЗЛЭГ

  • Эрсдэлт хүчин зүйл
  • Хоёрдогч даралт ихдэлтийн шинж тэмдэг
  • Бай эрхтний гэмтэл зэргийг илрүүлэх – Судасны лугшилт хатуу байх – Зүрхний оройн түлхэлт зүүн тийш шилжиж, илүү хүчтэй, тархалттай болох – Зүрхний харьцангуй бүдэг чимээний зүүн хязгаар тэлэгдэх – Гол судасны цэгт II авиа өргөгдөх

 

ЭМЧИЛГЭЭ

  • Сэргээн засах эмчилгээ
  • Эмийн эмчилгээ
  • Мэс заслын эмчилгээ 30

 

 

ЗӨВЛӨГӨӨ

  • Тамхинаас татгалзах
  • Биеийн жинг хэвийн болгох (БЖИ<25кг/м2)
  • Биеийн тамирын дасгал хийх
  • Архины хэрэглээг бууруулах (<30 мл хатуу архи хоногт)
  • Давсны хэрэглээг багасгах (< 5 гр хоногт)• Хоолны дэглэм барих: амьтны гаралтай өөх тосыг хязгаарлах
  • Стресс тайлж сурах 31
  • Артерийн даралтын түвшинг тогтмол шалгаж хянаж байх

Биеийн жинг хэвийн хэмжээнд барих

  • Давс бага хэрэглэх, давсалсан хүнс хэрэглэхээс зайлсхийх
  • Архины хэрэглээг стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх
  • Жимс, хүнсний ногоог ахиу хэрэглэх, өөх тос ихтэй хоолноос татгалзах
  • Эмчийн хяналтанд тогтмол байх
  • Биеийн хөдөлгөөнт дасгалын талаарх эмчийн заавар зөвлөгөөг дагах
  • Эмчийн заавраар даралт бууруулах эмийг тогтмол хэрэглэх

 

Артерийн даралт бууруулах эмийн зүйлийг дараах байдлаар ангилна.

daralt-em

 

  1. Адренидэвхит нөлөөг дарангуйлах эм
  2. Судас хөдөлгөх төвийн дарангуйлах эм

Допегит, гемитон

  1. Вегетатив зангилаанд хориг үүсгэх эм

Бензогексон, арфонад

  1. Адренидэвхит мэдрэлийн төгсгөлийг дарангуйлах эм (симпатолитик)

Резерпин, исмелин

  1. Адренорецепторт хориг үүсгэдэг эм

         α-адренорецепторт хориг үүсгэдэг эм

фентоламин

         β-адренорецепторт хориг үүсгэдэг эм

индерал, атенолол

  1. Ренин-ангиотензинд нөлөөлөх эм
  2. Ангиотензины нийлэгжлийг дарангуйлах эм

Каптоприл, эналаприл

  1. Ангиотензин-2 рецепторт хориг үүсгэдэг эм

Лозарттан

  1. Судасны гөлгөр булчинд нөлөөлөх эм

Нитропруссид натри, дибазол, магнийн сульфат

  1. Кальцийн сувагт хориг үүсгэх эм

Нифедипин

  1. Калийн сувгийг идэвхжүүлэх эм

Миноксидил

  1. Давс усны солилцоонд нөлөөлж даралт бууруулах эм

Фуросемид, верошпирон, гипотиазид