ТҮР ХУГАЦААНЫ ЭРГЭЛТ, УУЛЗАЛТЫН ТАЛААР

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/01 дүгээр зөвлөмж, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын шар зэрэгт шилжүүлж хоригдлын эргэлт, уулзалтыг түр хугацаагаар зогсоосон.

Иймд улсын онцгой комиссоос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэл хугацаанд хоригдлын эрхийг хангах үүднээс түр хугацааны уулзалтыг дараах байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Хоригдолтой уулзах хүсэлтийг ажлын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд 80100401 утсаар хүлээн авна. /уулзалтын товыг хүсэлт гаргасан бусад хүмүүстэй давхардуулахгүйгээр  зохион байгуулах учир урьдчилан утсаар цаг авах/
  2. “COVID-19”-өөс урьдчилан сэргийлж байгууллагын дэлгүүр, захиалгат хоолоор үйлчлэх тул иргэд та бүхэн гаднаас хоол хүнс авчрахгүй байх
  3. Түр хугацааны уулзалтаар ирсэн иргэд хувийн ариун цэврийг чанд сахиж амны хаалт болон ариутгал халдваргүйжүүлэлтийг алба хаагчийн зааврын дагуу хийх
  4. Түр хугацааны уулзалтаар ирсэн иргэд бичиг баримт шалгуулах, бүртгэлтэй тулгах, зөвшөөрөл олгох зэрэг ажиллагааны явцад бөөгнөрөл үүсгэхгүй хоорондоо 2 метрийн зайтай зогсох
  5. Товлосон цагаас хоцорсон тохиолдолд түр хугацааны уулзалт цуцлагдах болохыг онцгой анхаарах
  6. 1 хүний уулзалт үргэлжлэх хугацааг 15 минут байхаар төлөвлөгдсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button