Home / Uncategorized / Ахмад настангууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмад настангууддаа хүндэтгэл үзүүллээ

Тус анги нь олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ахмад настангуудаа хүлээн авч хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж ангийн дарга, хурандаа Ш.Булган үйл ажиллагааг нээж хүрэлцэн ирсэн үе үеийн ахмад ажилтнууддаа талархлаа илэрхийллээ.Уг арга хэмжээнд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Уранчимэг, СТА Б.Хатанбаатар, СТА Б.Солонго, СТА Г.Мөнх-Оргил, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Б.Батбаатар нар нар ая дуугаа өргөж сэтгэлийн бэлэг барьсан. Мөн ахмадуудаас азтан шалгаруулж 3 ахмад настныг халзан цагаан хониор, азай буурал 2 ахмадыг ангийн даргын гарын бэлэгээр тус тус шагнаж нийт ахмад настангууддаа гарын бэлэг гардуулан нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Та бүхэн минь эрүүл энх байж, урт насалж, удаан жаргаарай.43218967_1128000810700994_421970104356438016_n43159205_869049053484859_5988708608618004480_n43007709_436478296759593_3457599426632089600_n43069824_107497650169303_9094058362642890752_n