Залуучууд, насанд хүрэгчдийн сумо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд "Сүлд" биеийн тамир, спортын хорооны тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа.
Тэмцээний -85 кг-ын жинд тэргүүн байрт "Сүлд" биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б.Мягмар, -115 кг-ын жинд тэргүүн байрт ахлагч Б.Бадрал, +115 кг-ын жинд гуравдугаар байрт дэд ахлагч Э.Өлзийбаяр, үнэмлэхүй жинд хоёрдугаар байрт дэд ахлагч Э.Санчир тус тус шалгарч, багийн дүнгээр 2 дугаар байр хүртлээ.