Home / Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Эргэлт, уулзалтын цагийн хуваарь

Гариг Эргэлтийн цаг Тайлбар
1 Даваа 10:00-16:00 Цайны цаг 12:30-13:30
2 Мягмар 10:00-16:00 Цайны цаг 12:30-13:30
3 Лхагва Дотоод ажилтай
4 Пүрэв 10:00-16:00 Цайны цаг 12:30-13:30
5 Баасан Дотоод ажилтай
6 Бамба, Ням Амарна

 

Хэвтэн эмчлэгдэж байгаа өвчтнүүдэд эргэлтээр оруулахыг

 хориглосон хүнсний бүтээгдэхүүнийн жагсаалт

 

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар тушаалыг үндэслэн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа өвчтнүүдэд эргэлтээр ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс түргэн гэмтэж, чанар байдлаа алдан, хоолны хордлого халдвар үүсгэдэг дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг оруулахыг хориглоно. Үүнд:

  1. Сүү, сүүн бүтээгдэхүүн /ариутгаагүй задгай болон жижиглэн савласан сүү, бяслаг, тараг/
  2. Төрөл бүрийн хиам, утлагат бүтээгдэхүүн /чанамал, утлагат хиам, загас, гахайн утсан мах гэх мэт./
  3. Кремтэй бүтээгдэхүүн / төрөл бүрийн бялуу, чанамал болон цөцгийн тостой крем бүхий нарийн боов/
  4. Төрөл бүрийн лаазалсан /консерволсон/ бүтээгдэхүүн
  5. Өндөг
  6. Түргэн гэмтэх бүтээгдэхүүн найрлаганд нь орсон зууш, салат, бэлэн хоол /хиам, майонез, бяслаг, өндөг г.м орсон/
  7. Мах, загас, аарц, ногоогоор хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн

 

 

  Хэвтэн эмчлэгдэж байгаа өвчтнүүдийн эмнэлэгт өмсөж хэрэглэх хувцас,

ариун цэврийн хэрэгслийн жагсаалт

 

  1. Цагаан цайвар цагаан өнгийн биед эвтэйхэн цамц, өмд, дотуур хувцас, оймс, углааш
  2. Гарын саван, гар нүүрний алчуур, ариун цэврийн цаас, шүдний оо, сойз
  3. Ор хөнжлийн даавуу
  4. Аяга, халбага