Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

Хорихын нэгдсэн эмнэлэг нь 1943 онд одоогийн 13 дугаар хороололд Ийст төвийн суурин дээр Батцагаан шорон буюу төв лагерийн эмнэлэг нэртэйгээр 35 ортой үүсгэн байгуулагдсан.1948 оноос Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг болон өөрчлөгдөж 45 ортой болсон, 1966 онд Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг нь одоогийн Туул Жин Пангийн суурийн дээр Улаан байшин гэдэг газар 50 ортой болж байрласан. 1967 оны намар Ганц худагийн аманд цэргийн зориулалттай байранд нүүж очсон, 1971 онд Ганц худагийн одоогийн эмнэлгийн байр ашиглалтанд орж, дотор халдварт, арьс өнгө, сүрьеэгийн 2 тасагтай болж өргөтгөн зохион байгуулагдсан байна.

            БНМАУ-ын Хууль зүйн сайд, БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 37/б/805 тоот тушаалаар урьдчилан хорих төвийг ЦЕГ-ын харьяанд шилжүүлж, 120 ортой нэгдсэн эмнэлгийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн газрын харьяалалд үлдээж, улмаар 1990-1996 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын нэгдсэн эмнэлэг нь бие даасан статустай үйл ажиллагаа явуулж байв.

            Хорих байгууллагуудыг удирдах газрын нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 138 дугаар тогтоолоор нэгдсэн эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарч 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр одоогийн энэ байранд шилжин байрласан.

            Дамжин өнгөрүүлэх ангийг анх БНМАУ-ын НАХЯ-ны сайдын 1977 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаар тушаалаар Улсын төв шоронгийн харьяанд бие даалган аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллах чиглэлээр байгуулсан.

            БНМАУ-ын ХЗС-ын 1991 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн А/97 дугаар тушаалаар урьдчилан хорих төв ЦЕГ-ын харьяанд  шилжсэнтэй холбогдуулан Засан хүмүүжүүлэх газрын харьяанд Дамжин өнгөрүүлэх ангийг ажиллуулахаар болсон байна.

            Монгол Улсын ХЗС-ын 1996 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 90 дүгээр тушаалаар Дамжин өнгөрүүлэх ангийн ажлын уялдаа холбоог шуурхай болгох, харуул хамгаалалт дэг журмыг сайжруулах зорилгоор нэгдсэн эмнэлэг, Дамжин өнгөрүүлэх ангийг нэгдсэн удирдлагатай болгон цаашид нэгдсэн хорих анги гэж нэрлэх болсон.

Ангийн даргаар ажиллаж байсан хүмүүс:

  1. Хурандаа Б.Идэрмөнх 1996-2000
  2. Хурандаа Л.Өлзиймөнх 2000-2005
  3. Дэд хурандаа П.Хосбаяр 2005-2007
  4. Хурандаа Д.Ганхуяг 2007-2009
  5. Хурандаа Х.Уламбаяр 2009-2010
  6. Хурандаа Д.Дамдинцэрэн 2010-2012
  7. Дэд хурандаа Б.Түвшинтөгс 2012-2014
  8. Хурандаа П.Гантөмөр 2014-2015
  9. Хурандаа Б.Амарбаясгалан 2015
  10. Хурандаа К.Анаргүл 2016
  11. Хурандаа Б.Цогжаргал 2016-2017
  12. Хурандаа Б.Амардорж 2017-2018
  13. Хурандаа Ш.Булган 2018 оноос удирдан ажиллаж байна.