Home / Мэдээ мэдээлэл / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, хэсэг нэгжүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 3 үеийн уулзалт зөвлөгөөн боллоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, хэсэг нэгжүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 3 үеийн уулзалт зөвлөгөөн боллоо.

429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахмадын хороо хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, хэсэг нэгжүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 3 үеийн уулзалт зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм.

Гурван үеийн уулзалт зөвлөгөөнийг нээж 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Ш.Булган нээж үг хэллээ.

1

Уулзалтад урилгаар Шүүх шинжилгээний үндэсний төвийн шүүх эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Г.Дагиймаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн хурандаа Д.Цээсэд, Л.Цэрэнлхагва болон 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги-Нэгдсэн эмнэлэг, 439 дүгээр хаалттай хорих анги, 415 дугаар хаалттай хорих анги, 445 дугаар нээлттэй хорих ангийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэсэгт ажиллаж байсан, ажиллаж байгаа үе үеийн 52 алба хаагчид оролцжээ.

Ирсэн зочид, ахмадууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, дэд хурандаа Я.Оюунчимэг, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Ж.Сүрэнхорлоо, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги-Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ чанарын менежер, ахмад Б.Отгонбаатар нар эмнэлгүүдийнхээ бүтэц, үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм.

3

Гурван үеийн уулзалт зөвлөгөөний төгсгөлд 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Ш.Булган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорихын эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон хорих ангийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэсгүүдийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах төлөвлөгөөг боловсруулан, үйл ажиллагааг нь дүгнэх талаар хийж байгаа ажлаасаа дурьдаж зөвлөгөөний үйл ажиллагааг хаав.

4