Home / Мэдээ мэдээлэл / ШШГЕГ-ын харъяа хотын бүсийн эмнэлэг, хорих ангиудын сувилагч нарын дунд “Сувилахуйн ур чадвар” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

ШШГЕГ-ын харъяа хотын бүсийн эмнэлэг, хорих ангиудын сувилагч нарын дунд “Сувилахуйн ур чадвар” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны даргын баталсан удирдамжийн дагуу сувилагч мэргэжилтний мэдлэг ур чадварыг дээшлүүлж, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нэгдсэн болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хотын бүсийн хорих ангиудын сувилагч нарын дунд “Сувилахуйн ур чадвар” ажил мэргэжлийн тэмцээнийг зохион байгууллаа.

1

Тэмцээнийг шүүх шүүгчийн бүрэлдэхүүнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн ахлах багш, боловсролын удирдлагын доктрант Б.Одонжил, Суурь тэнхимийн багш, сувилахуйн ухааны магистр Ж.Сэргэлэнцэцэг, Этүгэн их сургуулийн сувилахуйн багш, Монголын өрхийн сувилагчийн нийгэмлэгийн тэргүүн Г.Нямгэрэл нар шүүн явууллаа.

Тэмцээнд

  • 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн “Инээмсэглэл”, “Энхийн уриа” баг,
  • Баривчлах төв, Гадаадын иргэнийг саатуулах байрны “Энэрэл 1” баг,
  • 405 дугаар хаалттай хорих анги, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Энэрэл 2” баг,
  • 409 дүгээр хаалттай хорих анги, 421 дүгээр нээлттэй хорих ангийн “Энэрэл 3” баг,
  • 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн “Увидас анагаагч” баг,
  • Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги-Нэгдсэн эмнэлгийн “Энэрэл 4”, “Ачлал” баг, нийт 32 сувилагч, 8 баг болон өрсөлдсөн.

6

5

8       7      9

11   12   011

Тэмцээнийг сувилахуйн чиглэлээр онолын мэдлэг, сувилахуйн онош тавьж сувилгааны түүхийг хөтөлж төлөвлөгөө боловсруулах, түгээмэл үйлдлийн тарилга стандарт, яаралтай тусламж, мэндчилгээ, багийн ахлагч нарын асуулт хариулт гэсэн төрлөөр зохион байгуулсан.

“Сувилахуйн ур чадвар” ажил мэргэжлийн тэмцээнд сувилахуйн чиглэлээр онолын мэдлэг, гардан үйлдэл, мэндчилгээ, яаралтай тусламж, багийн ахлагчийн асуулт хариултын нийлбэр оноогоор 3 байр эзлүүллээ.

  •  1 дүгээр байрыг нийт 175 оноогоор  Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн “Энэрэл баг”,
  •  2 дугаар байрыг  161 оноогоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн “Ачлал баг”,
  •  3 дугаар байрыг  159 оноогоор 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн “Инээмсэглэл баг” тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

012  2 3