Тус анги нь “Цэргийн алба хаасны тэтгэвэр”-т гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ахмадын хороо болон ангийн ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу 2017 онд “Цэргийн алба хаасны тэтгэвэр”-т гарсан түргэн тусламжийн жолооч, ахлах ахлагч Д.Эрдэнэбат, эм олгогч нярав, ахлах ахлагч Б.Энхцэцэг нарт 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх “Соёмбо” чуулгын уран бүтээлчид болон алба хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.
“Цэргийн алба хаасны тэтгэвэр”-т гарсан 2 алба хаагчид ангийн хамт олноос дурсгалын зүйл, ахмадын зөвлөлөөс “Ахмад ажилтан”-ы үнэмлэхийг гардуулан өгч ахмад ажилтнуудынхаа эгнээнд хүлээн авлаа.