Home / Мэдээ мэдээлэл / ТҮР ХУГАЦААНЫ УУЛЗАЛТЫН ТАЛААР

ТҮР ХУГАЦААНЫ УУЛЗАЛТЫН ТАЛААР

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/01 дүгээр зөвлөмж, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн “COVID 19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын шар зэрэгт шилжүүлж хоригдлын эргэлт, уулзалтыг түр хугацаагаар зогсоосон.

Иймд улсын онцгой комиссоос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэл хугацаанд хоригдлын эрхийг хангах үүднээс түр хугацааны уулзалтыг дараах байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Хоригдолтой уулзах хүсэлтийг ажлын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд 80100401 утсаар хүлээн авна. /уулзалтын товыг хүсэлт гаргасан бусад хүмүүстэй давхардуулахгүйгээр зохион байгуулах учир урьдчилан утсаар 7 хоног доторх цаг олгоно/
  2. Ойрын төрөл садангийн 2-оос дээшгүй хүн түр хугацааны уулзалтаар ирэх
  3. “COVID 19” халдварт өвчин тээвэрлэгдэхээс урьдчилан сэргийлж, ангийн дэлгүүр, захиалгат хоолоор үйлчлэх тул иргэд та бүхэн гаднаас хоол хүнс авчрахгүй байх
  4. Түр хугацааны уулзалтаар ирсэн иргэд хувийн ариун цэврийг чанд сахиж амны хаалтаа зүүж, биеийн халуун хэмжүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг алба хаагчийн зааврын дагуу хийх
  5. Түр хугацааны уулзалтаар ирсэн иргэд бичиг баримт шалгуулах, бүртгэлтэй тулгах, зөвшөөрөл олгох зэрэг ажиллагааны явцад бөөгнөрөл үүсгэхгүй хоорондоо 2 метрийн зайтай зогсох
  6. Товлосон цагаас хоцорсон тохиолдолд түр хугацааны уулзалт цуцлагдах болохыг онцгой анхаарах
  7. Түр хугацааны уулзалт үргэлжлэх хугацааг 15 минут байхаар төлөвлөгдсөн
Хүнсний бүтээгдэхүүн
Ясны шөлтэй гоймон
Кимчитэй гоймон
Коровка печень
Коровка /вафль/
Кингэрүү самар
Дирол /бохь/
Молоко
Alpen gold шоколад
Өгөөж Боорцог
Өгөөж Зүсмэл
Сарнай боорцог
Кавришиг
Зүсмэл
Напелон
Еэвэн
Choco Pie
Танай цай
Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн
Өд ариун цэврийн цаас
Ps шүдний оо
Colgate шүдний оо
Шүдний сойз
Nivea нойтон салфетка /50ш/
Nivea нойтон салфетка /70ш/
Гарын саван /harmony/
Гарын саван /lux/
Хуурай сальфитка
Lady ариун цэврийн хэрэглэл /шөнө/
Тамхи
Mild
West
Club LD