Home / Мэдээ мэдээлэл / ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗААВАРЧИЛГАА

ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗААВАРЧИЛГАА

Утга хэсэгт цахим уулзалт хийх хүмүүсийн мэдээллийг бүрэн оруулах ба уулзах хүний овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, ажлын газар, албан тушаалыг үнэн зөв бүрэн бөглөнө. Хүсэлтэд мэдээлэл ороогүй хүн уулзалт хийх оролдлого гаргавал “Цахим уулзалт зохион байгуулах журам”-д заасны дагуу уулзалтыг зогсооно. Мөн анх удаа цахим уулзалт хийх тухай хүсэлт гаргасан хүн өөрийн иргэний баримт бичгийн хуулбарыг tuul1033@yahoo.com хаяг руу ирүүлсэн байна.