Home / Мэдээ мэдээлэл / ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан тус ангид ял эдэлж байгаа болон хэвтэн эмчлэгдэж буй хоригдлуудад шинэ төрлийн коронавирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа таниулгыг тогтмол хийж байна. Үүнтэй холбогдуулан хоригдлуудын эрхийг хангах, сэтгэл санааг дэмжих үүднээс эргэлт уулзалтыг журмын дагуу цахим хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.