Home / Мэдээ мэдээлэл / Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурал 2019 оны 09 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурал 2019 оны 09 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уг арга хэмжээнд 28 орны 37 байгууллагын 160 гаруй зочид төлөөлөгчид оролцож, хөтөлбөрийн дагуу ШШГЕГ-ын хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нар ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт зочид төлөөлөгчдийг ангийн үйл ажиллагаатай танилцуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүрэлцэн ирсэн. Ангийн удирдлагууд зочид төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн ангийн дарга, хурандаа Д.Тулга тэдэнд мэндчилгээ дэвшүүлэн ажлын амжилт хүссэн. Мөн дотрын их эмч Н.Энэрэл ангийн үйл ажиллагааг англи хэлээр танилцуулж энэ үеэр бага хурлын илтгэгч ноён Нейл Морганыг урьж хүндэт дэвтэрт гарын үсэг зуруулсан.