НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, түүнд тавигдах шаардлага хангасан иргэдийг дараах үндсэн орон тоонд ажилд авна. Үүнд:
- Ээлжийн дарга-1,
- Хамгаалалтын ажилтан-2,
- Сувилагч-1,
- Лаборант-1,
Тавигдах шаардлага:
Ажил хүсэгчид тавигдах шаардлагын талаарх мэдээлэл
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
2.тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
3.ял шийтгэл эдэлж байгаагүй;
4.офицерын албан тушаалд 35 ба түүнээс доош настай, ахлагчийн бүрэлдэхүүнд 30 хүртэлх настай;
5.байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;
6.нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцсэн /зөвхөн Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дүгнэлттэй/;
7.бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
8.биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
9.цэргийн жинхэнэ алба хаасан/1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/;
10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангасан;
11.эмнэлгийн мэргэжилтнээр томилогдох бол Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
12.Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох иргэнээс шалгалт авах журам”-д заасны дагуу шалгалт өгч тэнцсэн.
Ажлын зартай холбоотой мэдээллийг 9620-9618 дугаарт холбогдон авна уу.
401 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ-НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА