ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ УГТАН ХОРИГДЛУУДЫН ДУНД “ЭЭЖЭЭ ХҮҮГЭЭ УУЧЛААРАЙ”, “ХАНЬ МИНЬ НАМАЙГАА УУЧЛААРАЙ” СЭДЭВТ ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын засгийн газрын 258 дугаар тогтоол, 2020 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэвшүүлсэн зорилгыг ханган, Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод хариуцлагатай, нээлттэй хүргэх, хоригдлуудын гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэх, гэр бүлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сэтгэлийн дэм өгөх, гэр бүлд эерэг таатай уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор хоригдлуудын дунд “Эх үрсийн баярыг” тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг 2 үе шаттайгаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг угтан хоригдлуудын дунд “Ээжээ хүүгээ уучлаарай”, “Хань минь намайгаа уучлаарай” сэдэвт захидлын уралдааныг зохион байгуулан идэвхтэй оролцож шалгарсан захидлыг ээж, эхнэрт нь сарнайн хамт хүргэж, хорих ангид ял эдлэх хугацаандаа зөрчил дутагдал гаргалгүй хариуцлагыг ухамсарлан засарч хүмүүжиж байгаа 12 хоригдлын 15 хүүхдэд “Эх үрсийн баярыг” тохиолдуулан гарын бэлгийг хүргэх ажлыг тус ангийн сургалт, нийгэм сэтгэл зүйн албанаас зохион байгуулан ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button