“ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ХАМТДАА УГТАЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

401 дүгээр хаалттай хорих анги-нэгдсэн эмнэлэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан 2020-2021 оны хичээлийн жилийг угтан, Хан-уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хоёр өрхийн амьжиргааг дэмжих, хичээлийн бэлтгэлд туслалцаа үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү “Хичээлийн шинэ жилийг хамтдаа угтая” арга хэмжээний хүрээнд алтан тариан 1-р гурил 50кг, цагаан будаа 10кг, төмс 15кг, лууван 10кг, байцаа 12кг, манжин 4кг олгож, 2 хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэж хүргүүлэхээр 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-уул дүүргийн 21-р хорооны нийгмийн ажилтанд хүлээлгэн өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button