Home / Мэдээ мэдээлэл / Мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна

Мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2019 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Хяналт шалгалтын газраас  01 дүгээр сарын 10, 11-ний  өдрүүдэд ШШГЕГ-ын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтны мэргэшүүлэх  сургалтыг  зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Авлигатай тэмцэх газартай хамтран  ШШГЕГ-ын Хяналт шалгалтын газраас анх удаа зохион байгуулж байгаараа онцлогтой бөгөөд төв орон нутгийн  дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтныг мэргэшүүлэх, хяналт шалгалт явуулах, ХАСХОМ гаргахад тулгарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Мэргэшүүлэх сургалт нь Хяналт шалгалтын үйл ажиллагаа, Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт болон эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа  гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд энэхүү сургалтыг явуулснаар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  дотоод хяналтыг сайжруулах, гарч буй зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байхад анхаарч, нэгжүүдийн дотоод хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой.

Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудаас гадна  ЦЕГ, ХСИС, Улаанбаатар их сургуулийн доктор, профессорууд заан явуулж байна. 11 22