Home / Мэдээ мэдээлэл / ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих анги, алба нэгжүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 28-наас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрүүдэд сургалтыг 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт зохион явуулж 22 хорих анги, 12 шийдвэр гүйцэтгэх газрын нийт 76 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан. Сургалтыг нээж ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, ангийн дарга, хурандаа Ш.Булган нар сургалтад хамрагдаж байгаа алба хаагч нарт амжилт хүслээ.

               Сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  нийт 4 багц цагийг олгож мөн тэргүүний эмч, эмнэлгийн ажилтан, хорих ангийг  шалгарууллаа. Үүнд:  хөдөлмөрч эмчээр 439 дүгээр хаалттай хорих ангийн их эмч, дэд хурандаа С.Цэвэлмаа, бүтээлч эмчээр 427 дугаар хаалттай хорих ангийн их эмч, дэслэгч Б.Батзоригт, 445 дугаар нээлттэй хорих ангийн их эмч, дэслэгч З.Уранцэцэг нар, шилдэг эмнэлгийн мэргэжилтнээр 413 дугаар хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Ц.Эрдэнэбаатар, шилдэг эмнэлгийн хэсгээр 415 дугаар хаалттай хорих анги, эрүүл мэндэд ээлттэй ангиар 427,439,425 дугаар ангиуд тус тус шалгарч Шилдэг эмчээр 415 дугаар хаалттай хорих ангийн их эмч, ахмад Б.Наранчимэг шалгарч алтан чагнуурын эзнээр тодорч шагналыг ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, 429 дүгээр хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав, ангийн дарга, хурандаа Ш.Булган нар гардуулж шагнагдсан  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

IMG_4605    IMG_4756

IMG_4623   IMG_4612

IMG_4534   IMG_4507