Home / Мэдээ мэдээлэл / Сургалтад бүртгэж байна

Сургалтад бүртгэж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллаггын ахлагч бүрэлдэнхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт явагдах болсонтой холбогдуулан хамрагдах хүсэлтэй иргэдийг 2018 оны 10 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд бүртгэж бүртгэж байна .

Тавигдах шаардлага

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн
  • Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх
  • Бие бялдарын хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй
  • Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй
  • Дээд боловсролтой, эрэгтэй /зайлшгүй шаардлагаар ажлын орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно/

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/
  • Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Гурван үеийн түүх намтар
  • Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт