Home / Мэдээ мэдээлэл / Ангийн даргын нэрэмжит шалгалт зохион байгуулагдлаа.

Ангийн даргын нэрэмжит шалгалт зохион байгуулагдлаа.

2017-2018 онд алба хаагчдад зохион явуулах хичээл сургалтыг төлөвлөгөөний дагуу явуулж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ангийн даргын нэрэмжит шалгалтыг авлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад 2017-2018 онд зохион явуулах албаны  сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд ангийн даргын 2017 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн А/35 дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалтыг амжилттай явуулж дуусган, ангийн даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/28 дугаар тушаалаар ангийн даргын нэрэмжит шалгалтыг авч нийт бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо. Шалгалтыг албаны бэлэн байдал,  цэргийн бие бялдрын норматив, онолын мэдлэг зэргээр авч дүнг нэгтгэн сургалтын тайлангийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлэн ажиллав.

31956531_626856064322776_4472045301510701056_n 31958955_626856117656104_1249649459512475648_n 32079861_627127574295625_8770653050445496320_n 32089603_627127937628922_4537824989096706048_n 32105076_626856094322773_6226983004674195456_n 32116518_627153550959694_3409437862398001152_n